Бидний тухай
Хүүхэд, өсвөр үе, насанд хүрэгчдэд Хятад хэлийг зөв суурьтай, системтэйгээр заадаг сургалтын төв.
Silk Mandarin Edu Academy LLC нь 2024 онд байгуулагдсан бөгөөд хүүхэд, өсвөр үеийнхэн болон насанд хүрэгчдэд зориулсан Хятад хэлний сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулж буй боловсролын байгууллага юм.
Онцлог
Суралцагч бүрийн хэлний мэдлэгийн түвшин, суралцах хэрэгцээ, хувийн зорилгод нийцсэн сургалтын арга зүйг орчин үеийн техник, технологитой хослуулан, ойлгомжтой, сонирхолтой, үр дүнтэй орчинд мэдлэг олгоход оршино.
200+
сурагчийг албан ёсны HSK шалгалтанд тэнцүүлсэн
tīngСонсох
shuōЯрих
dúУнших
xiěБичих
Бидний зорилго
- Хятад хэлийг богино хугацаанд, зөв арга зүй, системтэй хөтөлбөрийн дагуу эзэмшүүлэхийн зэрэгцээ суралцагчдын сонсох, ярих, унших, бичих дөрвөн үндсэн чадварыг цогцоор нь хөгжүүлэхэд оршино.
- HSK шалгалтанд богино хугацаанд үр дүнтэй бэлдэх
Бидний үнэт зүйлс
Чанар
Сургалтын үр дүн, мэдлэгийн бодит ахицад төвлөрнө.
Хариуцлага
Суралцагч бүрийн суралцах үйл явцад анхаарал хандуулна.
Хөгжил
Орчин үеийн сургалтын арга барил, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлнэ.
Хамтын ажиллагаа
Багш, суралцагч, эцэг эхийн хамтын оролцоог эрхэмлэнэ.
SILK MANDARIN – ТАНЫ ХЯТАД ХЭЛНИЙ ХӨГЖЛИЙН ХАМТРАГЧ
Бидний хувьд суралцагч бүрийн амжилт бол бидний амжилт юм. Хэл сурах аяллаа бидэнтэй хамт эхлүүлж, шинэ боломж, шинэ ертөнцийн үүдийг нээгээрэй
Яагаад Silk Mandarin-ийг сонгох вэ?
Чадварлаг, туршлагатай багш нар
Хичээлийг ойлгомжтой, үр дүнтэй заах арга зүйтэй багш нар.
Богино хугацаанд үр дүнтэй
Нэг түвшнийг 4–5 долоо хоногт, өдөр бүрийн 90 минутын хичээлээр дуусгана.
Хурдан ахиц дэвшил
Өдөр бүрийн хичээл, тогтмол давталтаар мэдлэг тань тасралтгүй нэмэгдэнэ.
Хүн бүртэй тулж ажилладаг
Суралцагч бүрийн ахицыг анхаарч, сул талыг нь хамтдаа засна.
Түвшин бүрт тохирсон хөтөлбөр
Хүүхэд, анхан шат, ахисан шат, HSK бэлтгэл гээд зорилгод тань нийцнэ.
Өөрт тохирох хэлбэр
Танхим, онлайн эсвэл ганцаарчилсан хэлбэрээс сонгон суралцана.
Өөрт тохирох хэлбэрээ сонго
Танхим
City Tower-т байрлах танхимдаа багштайгаа нүүр тулан, бүлгээрээ суралцана.
Онлайн
Хаана ч байсан цахимаар хичээлдээ сууж, бүлгийнхэнтэйгээ хамт ахина.
Ганцаарчилсан
Өөрийн зорилго, хурд, цагийн хуваарьт тохирсон хувийн хичээл.
Нандин-Эрдэнэ
Хятад хэлний багш
Анужин
Хятад хэлний багш
Халиун
Хятад хэлний багш
Мисури
Хятад хэлний багш
Гантулга
Хятад хэлний багш
Адъяадулам
Хятад хэлний багш
Энхжин
Хятад хэлний багш
«Дүрмийг маш ойлгомжтой тайлбарладаг. Өдөр бүр хичээллэдэг болохоор мартах завгүй, ахиц маань өөрөө мэдрэгдэж байна.»
Ану, HSK2
«Огт мэдэхгүй байсан ч хөг, дуудлагаас эхлээд системтэй заасан. Одоо энгийн өгүүлбэр уншиж, ханзаа шивж чаддаг боллоо.»
Тэмүүлэн, HSK1
«Охин маань хичээлдээ явахыг хамгийн их хүлээдэг болсон. Гэртээ ханз бичиж, Хятад дуу дуулдаг болсон нь их сайхан байна.»
Сараагийн ээж, Хүүхдийн анги
