Үндсэн агуулга руу шилжих

Хүүхдийн анги

Хятад хэлийг анхан шатнаас нь зөв, системтэй, сонирхолтойгоор сурна.

háiziхүүхэд

Хөтөлбөрийн тухай

Хүүхдийн хөтөлбөрт хамрагдсанаар Хятад хэлийг анхан шатнаас нь зөв, цэгцтэй, системтэй суралцана. Хятадын соёлтой танилцах, бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх зэрэг нэмэлт хөтөлбөрүүдийн ачаар хүүхэд уйдахгүй, хөгжилтэй, сонирхолтойгоор хэл сурдаг.

Галиг, хөг, зурлага, түлхүүр ханз зэрэг Хятад хэлний суурийг эхнээс нь зөв зааж өгнө. Зөв тавьсан суурь нь цаашид HSK түвшнүүдийг сурахад тулгуур болдог.

Бид хүүхдийг Хятад хэлэнд дурлуулж, эцэг эхийн шаардлагаар бус өөрийн хүсэл сонирхлоор суралцдаг болгоход онцгой анхаардаг.

Юу сурах вэ?

  • Галиг (пиньинь) ба хөг
  • Зурлага, ханз бичих зөв дараалал
  • Түлхүүр ханз
  • Хятадын соёлтой танилцах
  • Бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх нэмэлт хичээл

Хөтөлбөрийн хугацаа

Богино хугацааны
1 сар
Урт хугацааны
3 сар эсвэл 5 сар